Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Соёлтой иргэн-2024” арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын сурагчдын урлагийн авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урлаг соёлын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд багачуудыг төлөвшүүлэх зорилгоор дүүргийн “Хүүхдийн урлагийн наадам-2022” арга хэмжээг зохион байгуулж байна.
“Хүүхдийн урлагийн наадам-2022” арга хэмжээний нээлтэд дүүргийн Засаг даргын Зөвлөх Н.Бямбагэрэл, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, Соёлын төвийн дарга А.Лхагвадорж нар оролцлоо.
Энэхүү арга хэмжээг 2 насны ангилалд 7 төрлөөр зохион байгуулж, Ерөнхий боловсролын 18 сургуулийн 800 гаруй авьяаслаг сурагчид оролцож байгаа ба шалгарсан сурагчдын Гала тоглолтыг “Улаанбаатар театр”-ын тайзнаа зохион байгуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )