“Монгол хурандаа” зурагт ном олны хүртээл боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

“Монгол хурандаа” нийгэмлэгээс зорилго, үндсэн үүргийнхээ хүрээнд нийт хурандаа цолтнуудаа хамруулсан “Монгол хурандаа” зурагт номыг бүтээж, олон нийтийн хүртээл болголоо.

Энэхүү зурагт ном нь Монгол Улсын цэргийн алба хаагчдад олгох цэргийн цолыг бий болгож, хурандаа цол олгосон 85 жилийн хугацаанд анх удаа бүтээгдсэн гэдгээрээ онцлог юм.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад ажиллаж байсан, ажиллаж байгаа нийт 2597 хурандаагийн хөрөг зургийг цол хүртсэн шийдвэрийн хамтаар нийтэлсэн байна.

Түүнчлэн “Монгол хурандаа” нийгэмлэгийн үйл ажиллагаа, хурандаа нарын сонирхолтой үзүүлэлтүүд, холбогдох баримт материалууд зэрэг нийт 2832 гэрэл зургийг багтаажээ.

 Онцгой байдлын албаны 186 хурандаагийн хөрөг зураг болон Онцгой байдлын албанаас төрсөн гавьяатууд, төр, цэргийн байгууллагад өндөр албан тушаал хашиж байсан, Засгийн газрын агентлаг, байгууллагуудын даргаар ажиллаж байсан доктор, профессоруудын хөрөг зургийг мөн нийтэлсэн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top