ОХУ-ын хилийн боомт дээр ачааны машиныг жинлэхээ болилоо

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

Украины дайны улмаас дэлхийн эдийн засгийн хоригт ороод байгаа ОХУ-ын Засгийн газраас эдийн засгаа хамгаалах арга хэмжээ авсаар байна.

Энэ удаад Оросын бүх хилийн боомт дээр эм, хүнс ачсан машиныг жинлэхгүй, шууд оруулах журам баталсан байна. Ингэснээр чухал шаардлагатай барааг ОХУ-д оруулахад цаг алдахгүй, хурдан шуурхай түгээх, дэлгүүрүүдэд барааны хомсдол үүсэхээс сэргийлж байгаа юм байна. Энэ журам 2022 оны есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.25.65) 2022 оны 04 сарын 22

Өмнө нь ийм байхгүй яасан юм бол. Хэцүү хөрш шүү.

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 25

Нэмэр байх уу, оросын хил гааль гэж бөөн хүнд суртал, авилга, хээл хахууль цэцэглэсэн л газар байдаг даа

1  |  0
Top