ЦАГ АГААР: Салхи секундэд 24 метрийг давж ширүүснэ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 24

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөө шөнө Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгор, Архангайн өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр,  маргааш өдөр Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутаг, Төв, Хэнтий, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. Өнөө шөнө Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр, маргааш өдөр Төв, Хэнтийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн хойд, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top