ЧИНГЭЛТЭЙ: “Эерэг давалгаа” өдөрлөг боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Швейцарын хөгжлийн агентлаг болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ахуйн хог хаягдлыг цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээр иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх хог хаягдлын тухай хууль тогтоомж холбогдох дүрэм, журам, хог хаягдлаас байгаль, орчин хүний эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөллийг таниулах зорилгоор “Эерэг давлагаа” өдөрлөгийг 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, хороодын Засаг дарга, Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийн дэд ахлагч Ц.Энхчимэг, техникийн менежер Г.Дэлгэрбаяр, болон Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК, Найши трейд ХХК-ний удирдлагууд хамрагдлаа.

Мөн “Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриатай хуучин эд зүйлсээ солилцох, үнэгүй өгөх чиглэлээр тус арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top