ДАШТ-ий өмнөх шилдэг боксчдын сорилго тэмцээний аваргууд тодорлоо

2022 оны 04 сарын 25

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорилго болох Онцгой байдлын ерөнхий газрын нэрэмжит “Онцгой цом-2022” шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-24-ний өдрүүдэд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хороонд боллоо.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрт 5 жинд 25 байгууллагын 17-40 насны 96 тамирчин өрсөлдөж, жин тус бүрээр аваргуудаа шалгаруулсан юм.

Эрэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд “Хангарьд” клубын тамирчин  О.Өнөболд алт, “Ихэр бээлий” клубын тамирчин О.Энхсайхан мөнгө, “Дорноговь” аймгийн тамирчин Э.Сүх-Эрдэнэ, “Монгол Эрч” клубын тамирчин Э.Отгонбаяр нар хүрэл медаль хүртсэн бол 56 кг-ийн жинд “Хангарьд” клубын тамирчин Д.Ганболд алт, “Голдон бокс” клубын тамирчин Н.Энхтөр мөнгө, “Алтан-Од” клубын тамирчин Б.Цэндсүрэн, “Хүч” спорт хорооны тамирчин Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

 60 кг-ийн жинд Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын тамирчин Э.Бат-Өлзий алт, “Биеийн тамирын спортын дунд сургууль”-ийн тамирчин Б.Анхбаяр мөнгө, Баянхонгор аймгийн тамирчин Т.Энхтөр, “Хангарьд” клубийн тамирчин Б.Буяндалай нар хүрэл,  63,5 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мишээлт алт,  “Хангарьд” клубын тамирчин Б.Төгөлдөр мөнгө, “Эрдэнэт бокс” клубын тамирчин Б.Дөлгөөн, “Голдон бокс” клубын тамирчин О.Амарсанаа нар хүрэл медалийн эзэд боллоо.

67 кг-ийн жинд “Хүч спорт хороо”-ны тамирчин Г.Баярхүү алт,  “Голден бокс”-ийн тамирчин Ц.Мөнгөнтулга мөнгө, “UBpro” клубын тамирчин Ц.Мөрөн, “Хангарьд” клубын тамирчин А.Жандос нар хүрэл, 75 кг-ийн жинд “Хилчин” спорт хорооны тамирчин О.Бямба-Эрдэнэ алт, “Хүч” спорт хорооны тамирчин Б.Эрхэмбаяр мөнгө,  “Хилчин спорт хорооны тамирчин Б.Баасандорж, Өмнөговь аймгийн тамирчин Э.Дэнзэн-Иш нар хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд “Хангарьд” клубын тамирчин Б.Мөнгөншагай алт,  “Redbulls” клубын тамирчин Д.Номин-Эрдэнэ мөнгө, мөн клубын тамирчин А.Урангоо, “Хангарьд” клубын тамирчин Ж.Нямсүрэн нар хүрэл,  52 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэг алт, “Хүч” спорт хорооны тамирчин М.Цэнддоо, “Биеийн тамирын спортын дунд сургууль”-ийн тамирчин Ч.Ариунзул, “Ихэр бээлий” клубын тамирчин А.Хулан нар хүрэл медаль хүртлээ.

54 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн алт, “Хангарьд” клубын тамирчин Э.Мичидмаа мөнгө, мөн клубын тамирчин Б.Золжаргал, Powup” клубын тамирчин Э.Нямсүрэн нар хүрэл, 60 кг-ийн жинд “Хангарьд” клубын тамирчин М.Намуун алт, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Бадмаараг мөнгө, “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ, Дорноговь аймгийн тамирчин Д.Түвшинтунгалаг нар хүрэл медаль хүртлээ.

63 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ У.Шинэцэцэг алт, ОХУ-ын тамирчин А.Павлова мөнгө, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Нандин-Эрдэнэ, “Хангарьд” клубын тамирчин М.Цэцэгдарь нар хүрэл, 70 кг-ийн жинд “Хилчин” спорт хорооны тамирчин  Э.Эрдэнэтуяа алт, “А-BEE” клубын тамирчин Э.Намуун мөнгө, “Ихэр бээлий” клубын тамирчин Ц.Наранжаргал, “Алтан-Од” клубийн тамирчин Б.Сайнбаяр нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн, эрэгтэй шилдэг тамирчнаар Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын тамирчин Э.Бат-Өлзий,  шилдэг шүүгчээр ОУХМ Ц.Цэрэнням, шилдэг дасгалжуулагчаар ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ Б.Эрдэнэбаяр нар тус тус тодорлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top