"Хоёр давхар бродюрыг улсын төсвөөр хийгээгүй"

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замын хашлагатай холбогдуулан мэдээлэл хүргэлээ. (2022.04.25) 


Энэ үеэр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан цахим орчинд иргэдийн шүүмжлэлийг дагуулж байгаа авто замын давхар бродюрыг улсын төсвөөр хийгээгүй талаар тайлбарлав.

Тэрбээр "Иргэдийн шүүмжлээд байгаа давхар бродюр өрсөн ажлыг манайх хийгээгүй. "Намянжугийн гудамж"-нд байрлах байгууллага зогсоол хийхдээ манай замын бродюрын дотуур хэсгээр давхар хийсэн. Хоёр давхар бродюрыг улсын төсвөөр хийгээгүй.

БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатарт хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдэд хоёр удаа зээл авсан. Нэг тэрбумын зээлээр Налайхын замын бүтээн байгуулалтыг хийсэн.

500 сая ам.долларын зээлээр Замын цагдаагийн гүүрэн гарц, Баянзүрх, Сонсголон, Яармагийн гүүрний бүтээн байгуулалтыг өрнүүлсэн.

Нийслэлийн замын сүлжээнд өнгөрсөн оноос энэ жил дамжин хэрэгжих 38 төсөл бий. Үүнд нэмээд энэ онд шинээр 29 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрт хашлага солих ажил багтаагүй. Зөвхөн эвдэрсэн, усанд идэгдсэн, хамуурсан  буюу цас хайлуулах бодис цацсаны улмаас бетон хашлагад эвдрэл үүссэн бродюрыг солино. Энэ ажлыг долдугаар сарын 11-нээс өмнө бүрэн дуусгана" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хах(99.230.64.174) 2022 оны 04 сарын 26

Хужаагаас зээл авсаар хятадын хараат улс боллоо яанадаааааа,,,,,

0  |  0
Top