Чингэлтэй дүүргийн 30 жилийн ой, “Соёлтой иргэн-2024” арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын сурагчдын урлагийн авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урлаг соёлын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд багачуудыг төлөвшүүлэх зорилгоор дүүргийн “Хүүхдийн урлагийн наадам-2022” арга хэмжээг зохион байгуулж дүнгээ гаргалаа.
“Хүүхдийн урлагийн наадам-2022” наадмын шилдэг үзүүлбэрүүдээр гала тоглолтыг зохион байгуулж, шагналыг гардууллаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар гардуулан өглөө.
Энэхүү арга хэмжээг 8-13, 14-18 гэсэн 2 насны ангилалд 7 төрлөөр зохион байгуулсан юм.
Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүжиг, дуу, шүлэг гээд авьяас чадвараараа уралдан шилдгүүдээ тодрууллаа.
Сэтгэгдэл ( 0 )