Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Онцгой үйлстнүүд-энхийн төлөө-20” хүндэтгэлийн арга хэмжээг Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд зохион байгуулж байна.
Онцгой байдлын байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг алдаршуулах, олон нийтэд сурталчлах зорилготой тус арга хэмжээнд энхийг сахиулагч
100 орчим алба хаагч, БГД-ийн Ганзам 20 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид оролцож байгаа юм.
Арга хэмжээний үеэр энхийг сахиулагч алба хаагчдаас сурагчид өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авч, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн сургалтын танхим болон сургалтын явуулын автомашин, гал унтраах автомашин, аврах багаж, техник хэрэгсэлтэй танилцана.
Мөн сурагчдын дунд “Аврагч” буухиа тэмцээнийг зохион байгуулж, аваргуудаа шалгаруулах юм.
Онцгой байдлын байгууллагаас 2012 оноос өнөөг хүртэл 273 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны гурав нь эмэгтэй алба хаагч байна.
Монгол Улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн хугацаанд нийт 20 мянга гаруй алба хаагчаас хоёр Үйлчилгээний гавьяат ажилтан цолтон төрсөн нь ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын ахлагч, тэргүүн ахлагч Ж.Баяртогтох, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбат нар юм.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 1 )
Хөөрхийдөө, Онцгойгийн дарга нар нь хэдэн тэрбүмаар нь цуслаад л, энгийн албан хаагчид нь шалдан шахуу үүргээ гүйцэтгээд л хэдэн сар хүний нутаг руу явуулсныг нь тэнгэрийн хишиг гэж үзэж эргээд дарга нартаа үлам долигноно.