ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын ахлагч, тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нь Онцгой байдлын байгууллагын аврагчдаас болон Монгол Улс энхийг сахиулсны 20 жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн 20 мянга гаруй алба хаагчдын дундаас төрөн гарсан анхны Үйлчилгээний гавьяат ажилтан юм.
Тэрбээр НҮБ-ын БНӨСУ-д явагдсан UNIMISS ажиллагааны Мотобуудлагын III батальоны ээлжинд 2013-2014 онд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Түүний оролцсон томоохон ажиллагаанаас дурдвал, 2011 оны хоёрдугаар сард Хөвсгөл далайд живсэн 10тн шатахуун ачсан автомашиныг 50 метрийн гүнд шумбан гаргасан, 2017 онд болсон Отгонтэнгэр ууланд осолдсон 17 уулчныг эрэн хайх ажиллагаа, 2011 онд Японд болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох ажиллагаанд, 2015 онд ОХУ-д гарсан ойн түймэрт үүрэг гүйцэтгэж, Монгол Улсынхаа төдийгүй Онцгой байдлын байгууллагынхаа нэрийг өндөрт өргөн ажилласан юм.
Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Онцгой үйлстнүүд-энхийн төлөө-20” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )