НӨАТ-ын I улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

2022 оны 04 сарын 27

Нэмэгдсан өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1-д заасны дагуу өнөөдрөөс 2022 оны I улирлын НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлсэн Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдээллээ.

Энэ удаагийн буцаан олголтоор 1.136.755 иргэнд нийт 57.5 тэрбум төгрөг олгохоор байна. Үүнээс буцаан олголтоор хөрөнгийн татвараа төлөх хүсэлтийг 43.612 хүн өгчээ.

НӨАТ-ын буцаан олголтоор төлөх боломжтой татварын төрөл:
 
• Автотээврийн хэрэгслийн албан татвар
• Галт зэвсгийн албан татвар
• Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
• Газрын төлбөр /газар эзэмшигч/
• Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top