мод, үр, үрслэгээний үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, аж ахуй нэгжүүдэд сургалт хийв
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, газар тариалан, мод үржүүлгийн үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжүүдэд сургалт, уулзалтыг зохион байгууллаа.
Зохион байгуулах ажлын хүрээнд иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Барилгачдын талбайд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд “Мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулна.
Тус сургалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ногоон байгууламж, бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Батбаяр, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Наранзул, Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Дүүргийн Татварын хэлтсийн албан хаагчид оролцон сургалт хийж холбогдох мэдээллийг өгч, санал солилцон ажиллаа.
Сэтгэгдэл ( 0 )