ЧИНГЭЛТЭЙ: “Судлаач-2022” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

​Нийслэлийн Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Засаг даргын нэрэмжит “Судлаач-2022” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.

​Эрдэм шинжилгээний бага хуралд дүүргийн Эрүүл мэндийн төвийн болон хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 15 сувилагч илтгэлээ хэлэлцүүлснээс:

1 дүгээр байранд дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн сувилагч Д.Нараа “Чингэлтэй дүүргийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн эмбэлэн ангилалтад хийсэн судалгаа” сэдвээр,

2 дугаар байранд 13 дугаар хорооны “Мэнд-Арвижих” ӨЭМТөвийн сувилагч Д.Цэцэгсүрэн “Сүрьеэгийн өвчлөлийн байдлыг судалсан нь” сэдвээр,

3 дугаар байранд Эрүүл мэндийн төвийн Дотрын тасгийн сувилагч Ж.Анхцэцэг “ЧДЭМТ-ийн сувилагчдын хооллолтын байдалд хийсэн судалгаа” сэдвээр шалгарлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top