“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль “Дэвшилтэт технологиудын судалгаа хөгжүүлэлтийн лаборатори”-той боллоо.
Лаборатори нь 727 мянган ам.долларын үнэ бүхий 22 нэр төрлийн, 56 ширхэг багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Үүнийг ашиглаж эхэлснээр ШУТИС нь өндөр өртгөөр гадны улс оронд хийгддэг зарим туршилт, судалгааг Монголдоо хийх боломжтой болж байна. Ингэснээр судалгаа шинжилгээ хийх шат дамжлага, цаг хугацааг хэмнэх юм. Цаашилбал их сургуулийн судлаачдын хийж буй эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ өргөжих, гарааны компани, инновацын бүтээгдэхүүн бий болгох, олон улсын сэтгүүлд хэвлэгдэх эрдэм шинжилгээний өгүүллийн тоо нэмэгдэж, чанар сайжрах ач холбогдолтой юм.
Энэ лабораторид ажиллах мэргэжилтнүүдийг “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад сургаж байна.
Сэтгэгдэл ( 0 )