ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Гал эсэргүүцэх албаны академиас зохион байгуулсан “Аюулгүй байдлын технологийн системийн асуудал-2022” сэдэвт олон улсын залуу судлаачдын эрдэм шинжилгээний цахим хуралд ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, Удирдлагын академи, Ахлагчийн сургуулийн багш нар оролцлоо.
Энэ үеэр Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага, стратегийн профессорын багийн дэд профессор, хошууч Э.Ууганбаяр “Монгол Улсын орон сууцны барилга байгууламжийн гал түймрийн статистик судалгаа” сэдвээр, Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), дэд хурандаа Б.Энхтүвшин “Монгол Улсын хэмжээнд 2015-2020 онд тохиолдсон байгалийн болон техникийн гаралтай ослын эрсдэлийн шинжилгээ” сэдвээр, Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн багш, хошууч Э.Энхбаяр “Монгол Улсын өндөр барилгын галын аюулгүй байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна.
Эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, Вьетнам, Казахстан, Азербайжан, Беларусь зэрэг улсын 51 залуу судлаач оролцсон бөгөөд галын аюулгүй байдлыг хангах, улс орондоо тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх арга зам, боломжийн талаар харилцан туршлага солилцсноороо онцлог байлаа.
Эх сурвалж: ДХИС-ийн Онцгой байдлын сургууль
Сэтгэгдэл ( 0 )