ЧИНГЭЛТЭЙ: “Хүүхдийн дуу хоолой-2022” V чуулган боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Нийслэлийн Чингэлтэй дүүргээс “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Дэлхийн өдөр”-ийг угтан “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяны хүрээнд “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ-2022” нэгдсэн чуулганыг өнөөдөр зохион байгуулж, чуулганд Ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчид оролцлоо.

“Хүүхдэд ээлтэй-Өрх гэр бүл”, “Хүүхдэд ээлтэй-Орон нутаг”, “Хүүхдэд ээлтэй-Боловсролын үйлчилгээ” зэрэг сэдвүүдийн хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, гарсан санал зөвлөмжийг өнөөдөр нэгдсэн чуулган үеэр сурагчид танилцууллаа.

Чуулганы эцэст “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ-2022” тавдугаар чуулганаас гарсан санал, зөвлөмжийг дүүргийн удирдлагуудад гардуулж, “Хүүхдэд ээлтэй орчин” бүрдүүлэхийн төлөө хүн бүхэн хамтдаа хэмээн амлалт өгсөн ба чуулганд оролцогчдод удирдлагуудын зүгээс батламж гардууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top