Тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар явагдах "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх" үзлэгтэй холбоотой мэдээллийг өнөөдөр (2023.04.29) Эрүүл мэндийн яамнаас өглөө.
Уг үзлэгт хамрагдах иргэд Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай бөгөөд дүүрэг, хороодод хуваарилсан эмнэлэгт очин үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой.
Багцын шинжилгээ нийт 60-150 мянган төгрөгийн өртөгтэй бөгөөд ЭМД-аа төлсөн иргэд үнэ төлбөргүй хамрагдана.
Скайтэл компанийн 9119 дугаараас залган үзлэгт хамрагдах хуваарийг иргэдэд мэдээлэх учраас үзлэгт идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-аас уриаллаа.
Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл ( 0 )