Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хаалтын арга хэмжээг эрх бүхий сургалтын байгууллагууд, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуультай хамтран өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар-2022” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагад зөвлөн туслах үйл ажиллагааг явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч эзэд, инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалтуудыг үе шаттай явууллаа.
Мөн дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс нийт 20 удаагийн мэдээллийг 12000 гаруй иргэнд хүргэж, сарын аяны цаг үеийн холбоотой 30 удаагийн мэдээ мэдээллийг аяны хугацаанд түгээн ажилласан байна.
Сэтгэгдэл ( 0 )