Онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал цахим хэлэлцүүлэг өрнүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

 

Хэлэлцүүлэгт нийслэлийн 9 дүүрэг, төв, орон нутгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан юм.

 

 

Хэлэлцүүлгийг Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана,  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ нар удирдан явуулж, цаашид хүүхдэд зориулсан сургалт, дадлага, үйл ажиллагааг зохион байгуулах талаар алба хаагчдын саналыг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top