Н.Батзул: Хүү дээрээ нүүр бардам очиж чадахаар боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 30

“Цусны цагаан эсийн хорт хавдар”-аар өвдсөн зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав, эээж монголчуудаасаа тусламж хүсэж, Сүхбаатарын талбай дээр хандив цуглуулж байна.

Б.Тэмүүлэн хүү 2019 оноос хойш ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан ч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ.

Хагалгааг Монголд хийх боломжгүй бөгөөд Турк улсад 520 сая төгрөгөөр мэс засалд орох боломжтой байгаа юм.

Хагалгаанд орохын тулд хүүгийн эгч, дүү болох өхөөрдөм жаахан охид донор болохоор бэлдэж байна. Н.Батзулын гэр бүл бүхий л хөрөнгөө зарж, найз нөхөд, хамаатнаасаа тусламж авсан ч 100 орчим сая төгрөг цуглуулсан байжээ.

Аргагүйн эрхэнд эцсийн найдвар тээн, элэг нэгт ард түмнээсээ хандив хүсэж, талбай дээр зогсох болсон юм. Тэдэнд нэг өдрийн хугацаанд 400 сая төгрөг цуглажээ. "Эмнэлэгт байгаа хүү дээрээ нүүр бардам очиж чадахаар боллоо" хэмээн итгэл, хайр дүүрэн харцаар инээмсэглэх эгэл жирийн аавын халуун дулаан яриаг хүргэе.

 

Та бүхнийг ирээдүй болсон бяцхан хүүд амьдрал бэлэглэн, нэгэн гэр бүлийн амьдралд гэрэл нэмж, хандивын гараа сунгахыг хүсэж байна.

Хандивын данс: Хаан банк - 5845426180 (Н.Батзул)

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(192.82.87.146) 2022 оны 04 сарын 30

Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich shuu

0  |  0
Лол (202.126.90.60) 2022 оны 05 сарын 01

Эргүү малнууд ичих нүүргүй болжээ энэ мөнгө гуйсан псдаа

1  |  4
Тт(203.91.115.52) 2022 оны 04 сарын 30

1 ч монгол хүн үнэтэй

1  |  0
Itgen(192.82.83.230) 2022 оны 04 сарын 30

Ene ger buld eruul enh, az jargaliig husye. Huu hurdan edgererei.

1  |  1
Наранцэцэг(66.181.177.130) 2022 оны 04 сарын 30

Хүү минь хурдан эдгээд ирээрэй

1  |  0
Top