Гамшгаас хамгаалах зургаан удаагийн сургалтад 243 хүнийг хамруулав

2022 оны 04 сарын 30

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс энэ долоо хоногт нийт зургаан удаагийн сургалтыг аж, ахуйн нэгж байгууллагад зохион байгуулж,  243 ажилтан, албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчийг хамрууллаа.

Мөн дүүргийн Улаанзагалмайн дунд шатны хороо, дүүргийн сайн дурын хэсэгтэй хамтран 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 72 дугаар дунд сургуулийн дунд ангийн сурагчдад “Бэлэн бай”сургалтын багц болон өсвөрийн аврагч бүлгийн үйл ажиллагааны талаар сургалтыг тус тус зохион байгууллаа.

Сургалтаар барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж,, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг, анхан шатны багаж хэрэгсэл, бодис материал зэргийг байрлуулан ашиглахад анхаарах асуудал, болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бууруулах чиглэлээр мэдлэг олгосон юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top