Эрүүл мэндэд ашигтай хоёр төрлийн шорлог

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 30

Шим тэжээл судлаачид тахиа болон загасны махан шорлог хөнгөн хэрнээ аминдэмээр баялаг тул эрүүл мэндэд ашигтай гэж үзэж байна.

Эрүүл мэндэд хамгийн хоргүй шорлог нь тахиан махан шорлог аж. Загасны махан шорлог Омега 3, тосны хүчил болон хүний эрүүл мэндэд тустай амин дэмээр баялаг. Бусад төрлийн махан шорлог хүний эрүүл мэндэд ач тус нь бага байдаг аж. Ялангуяа ходоод, гэдэсний өвчтэй хүмүүст ийм төрлийн шорлог тохиромжгүй. Махыг бие организм удаан боловсруулдаг тул нэг удаад 300 гр-аас хэтрүүлэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Үүнээс гадна мах, загас, тахианы шорлогийг холихгүй байхыг анхааруулжээ. Учир нь ингэснээр хоол боловсруулах үйл ажиллагаанд асуудал үүсэх талтай аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.26.88) 2022 оны 05 сарын 01

Гахай мялзан, тахиа нь шувууны ханиадаас болж дэлхий даяар энэ төрлийн махыг сая сая тн оор нь устгалд оруулж байхад юуных нь эрүүл мэндэд ашигтай шорлог байхав. Цаг үеэ мэдэрч сур. Хүмүүсийн эрүүл мэндийн эсрэг дайтах хэрэггүй, гэмт хэрэг шүү.

0  |  0
Top