Өнөөдрөөс эхэлж буй эрт илрүүлгийн талаарх БАГЦ МЭДЭЭЛЭЛ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Монгол Улсын бүх иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах ажил өнөөдрөөс (2022.05.01) эхэлж байна.

Тиймээс үзлэг хийх эмнэлэг болон багцын талаарх мэдээллийг нэгтгэн хүргэе. 

ШИНЖИЛГЭЭНД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
 

Урьдчилсан сэргийлэх үзлэгт эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн иргэн бүр хамрагдах боломжтой бөгөөд нийслэлийн хэмжээнд гэхэд 1.532.880 (98%) иргэний бүртгэлд хуваарилалт хийжээ. 

Үзлэгт хамрагдахдаа танд урилга ирсэн үед хуваарийн дагуу эрүүл мэндийн байгууллагад очиж, хамрагдах юм. 

Тодруулбал, иргэд зөвхөн өөрийн төрсөн сардаа шинжилгээ, оношилгоонд хамрагдах юм. Өрхийн болон сумын эрүүл мэндийн төвөөс заагдсан хуваарь буюу  тухайн сарын хэдний  өдөр шинжилгээнд хамрагдах талаар урилгыг шинжилгээнд орохоос гурав хоногийн өмнө танд хүргүүлнэИймд товлолт өдөр буюу урилга очсон өдөр хуваарийн дагуу эрүүл мэндийн байгууллагад очиж, шинжилгээнд хамрагдах ёстой. 

Үзлэгт хамрагдахдаа, иргэн хоёр өдөрт багтаан бүх шинжилгээнд хамрагдах ёстой. Тухайн хоёр өдөр нь заавал дараалсан өдөр байх шаардлагагүй, зайтай байж болно. Харин эрүүл мэндийн байгууллагад хоёр удаа очих, 20 хоногийн дотор эрт илрүүлгийн шинжилгээг дуусгасан байх ёстой. Түүнчлэн нэг эрүүл мэндийн байгууллагад иж бүрэн шинжлүүлэх хэрэгтэй. Зарим шинжилгээг хоёр эмнэлэгт хийж байгаа нөхцөлд хоёр байгууллагад хуваарийн дагуу хандаж болно. Дугаараар, тухайн хуваарьт өдрөө шинжилгээнд хамрагдах нь нэн чухал. 


УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙГ ДАРААХ ЗУРГААН БАГЦААР ХИЙНЭ

Иргэд дараах насны бүлгийн зургаан багцын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана.

БАГЦ 1: 5 ХҮРТЭЛХ НАСНЫ ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦ
 

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
  2. Эмнэл зүйн иж бүрэн үзлэг:
  3. Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
  4. Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ.
  5. Сэтгэц, зан төрхийн үнэлгээ:
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
  7. Дүгнэлт бичих
  8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Бага насны хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байна.

Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1,6 нас)-гаас эхлэн хүргэнэ.

Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

БАГЦ 2: 6-17 НАСНЫ ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦ
 

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
  2. Эмнэлзүйн үзлэг,
  3. Биеийн хэмжилт, БЖИ,
  4. Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ,
  5. Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ,
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө,
  7. Дүгнэлт бичих,
  8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдана.

Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

БАГЦ 3: 18-30 НАСНЫ ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦ
 

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  4. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  6. Зүрхний цахилгаан бичлэг,
  7. Цээжний рентген зураг
  8. Эмчийн үзлэг
  9. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  10. Дүгнэлт
  11. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

БАГЦ 4: 31-45 НАСНЫ ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦ
 

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Өлөн үеийн глюкоз,
  4. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  5. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  6. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  7. Эсийн шинжилгээ –ПАП тест,
  8. Хэвлийн хэт авиа,
  9. Бамбайн хэт авиа,
  10. Хөхний хэт авиа,
  11. Зүрхний цахилгаан бичлэг,
  12. Улаан хоолой, ходоодны дуран,
  13. Цээжний рентген зураг,
  14. Эмчийн үзлэг,
  15. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ,
  16. Дүгнэлт
  17. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

БАГЦ 546-60 НАСНЫ ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦ
 

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Өлөн үеийн глюкоз,
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  6. Эсийн шинжилгээ –ПАП тест,
  7. Хэвлийн хэт авиа,
  8. Бамбайн хэт авиа,
  9. Хөхний хэт авиа,
  10. Зүрхний цахилгаан бичлэг,
  11. Улаан хоолой, ходоодны дуран,
  12. Цээжний рентген зураг
  13. Эмчийн үзлэг
  14. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  15. Дүгнэлт
  16. Зөвлөгөө
  • Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

БАГЦ 6: 61-ЭЭС ДЭЭШ НАСНЫ ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦ
 

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Өлөн үеийн глюкоз,
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  6. Хэвлийн хэт авиа,
  7. Бамбайн хэт авиа,
  8. Хөхний хэт авиа,
  9. Зүрхний цахилгаан бичлэг,
  10. Улаан хоолой, ходоодны дуран,
  11. Цээжний рентген зураг
  12. Эмчийн үзлэг
  13. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ,
  14. Дүгнэлт
  15. Зөвлөгөө

ШИНЖИЛГЭЭ ӨГӨХДӨӨ АНХААРАХ ЗҮЙЛС

Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахдаа ямар шинжилгээ өгөхөөс хамаарч дараах зүйлсийг анхаараарай.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top