М.Алтан-Өлзий: С.Амармандах хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс авах бүрэн эрхтэй

2022 оны 05 сарын 03

Төв талбай дээр Э.Энхзориг гэгч залуу “Нэр бүхий том хүний ноцтой баримт дэлгэнэ” хэмээн цахим орчинд мэдэгдсэн. Ийнхүү тэрбээр томоохон улстөрч, бизнесмэний булхайг дэлгэнэ гэж байсан бол “Жем палас”-т байрлах “Скайлакс” компанийн лоунжын эд хөрөнгө, хөгжим, тоног төхөөрөмжийн маргаан, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбогдох мэдээлэл болж таарсан. Тиймээс С.Амармандахын өмгөөлөгч М.Алтан-Өлзийтэй ярилцлаа.


-Дуучин С.Амармандах, С.Энхзориг хоёрын дунд маргаан үүссэн нь олны анхааралд оржээ. Та хуульчийн хувиар С.Амармандахын өмгөөлөгчөөр ажиллаж байна. Тэгэхээр үйлчлүүлэгчийнхээ гэм буруугүйг нотлох хууль зүйн үндэслэлээсээ тайлбарлах уу?

-С.Амармандахын зүгээс хэд хэдэн нотлох баримт гаргасан. Нэгдүгээрт, “Жэм палас” худалдаа үйлчилгээний төвийн 17 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Скайлакс” лоунжид байрлаж байгаа тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гоёл чимэглэл, тохижилт, заслыг худалдах, худалдан авах гэрээг  2021 оны аравдугаар сарын 25-ны өдөр С.Хосбаяр, С.Амармандах нар байгуулж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Эдгээрийн хөрөнгө оруулагч нь АНУ-ын иргэн Чарльз гэдэг хүн байгаа. Чарльз нь эдгээр хөрөнгүүдийн худалдах эрхийг С.Хосбаярт шилжүүлсэн гэрээ хэлцэл байдаг. Хэлцлийн хүрээнд тоног төхөөрөмжүүдийг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Худалдах, худалдан авах гэрээнд төлбөрийг Чарльзын холбогдох данс руу шилжүүлнэ гэж заасны дагуу С.Амармандах гэрээний үүргээ биелүүлж, холбогдох дансанд төлбөрийг шилжүүлсэн байдаг. Үүгээрээ С.Амармандах гэдэг хүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний хүрээнд одоо яригдаад байгаа тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хуулийн дагуу өмчлөх эрхтэй гэсэн баримт, нотолгоог цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Хуулийн дагуу С.Амармандах өөрийн худалдаж авсан хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс авах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлсэн.

-Өөрөөр хэлбэл, Э.Энхзориг гэдэг хүн С.Амармандахын өмчийг хууль бусаар авчихсныг хууль ёсны эзэн нь өөрөө очиж авсан гэсэн үг үү?

-Гэрээ бол 2021 оны аравдугаар сарын 25-нд байгуулагдсан гэдгийг би сая хэлсэн. Гэтэл Э.Энхзориг гэж хүн гэрээ байгуулагдсанаас хойш буюу арваннэгдүгээр сарын 1-нд тухайн эд хөрөнгийг хулгайлж, өөр газар шилжүүлэн байрлуулж тавьсан. Гэрээгээр С.Амармандах худалдаад авчихсан байгаа учраас тухайн эд хөрөнгүүдийн эзэмшигч нь С.Амармандах мөн. Тэгэхээр өмчлөгийн хувьд хууль ёсны эрхээ хэрэгжүүлсэн гэсэн үг.

-Э.Энхзориг гэдэг хүн өмч хөрөнгийг минийх хэмээн “Скайлакс” лоунжаас очиж авсан. Түүнд ингэх хуулийн үндэслэл байгаа юу?

-Э.Энхзориг “Скайлакс” компанийн хувьцаа эзэмшигч гэж өөрийгөө  хэлдэг.  С.Хосбаяр бол Э.Энхзоригт хувьцаа бэлэглэсэн, ямар нэгэн байдлаар хувьцааны төлбөр, үнэ гэж аваагүй гэж яриад байгаа. Энэ бол тухайн компанийн дотоод асуудал. Хувьцаа эзэмшигч байлаа ч гэсэн холбогдох компанийнхаа эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрх байдаггүй. Хэрэв энэ хүн хувьцаа эзэмшигч гэж илэрхийлж байгаа бол өөрт ногдох хувьцааны хэмжээнд санал хэлэх, хуралд оролцох эрх байхаас компанийн үйл ажиллагаа явуулж байгаа аливаа эд хөрөнгийг эзэмших эрх бол байхгүй. Энэ утгаараа тайлбар хийж байгаа нь ч үндэслэлгүй зүйл.

-Тэгэхээр Э.Энхзориг гэдэг хүн өөрөө хууль зөрчөөд бусдын өмчид халдсан болж таарч байна уу. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжийг Чарльз гэдэг хүнээс С.Амармандах гэрээний дагуу худалдаж авсан. Гэтэл Э.Энхзориг гэдэг хүн дундаас нь гарч ирээд ачаад явчихсан гэсэн үг үү?

-Тийм. Э.Энхзориг үнэхээр энэ тоног төхөөрөмжийг миний өмч гэж үзэж байгаа бол үүнийг өмчлөх эрхээ өөрөө нотлох үүрэгтэй. “Скайлакс” компанийн Гүйцэтгэх захирал С.Хосбаяр гэж хүний өгсөн мэдэгдлээр, мөн түүнд байгаа баримтуудаар тоног төхөөрөмжүүдийг АНУ-ын иргэн Чарльзын өөрт нь итгэмжлэн хүлээлгэсэн эрхийн хүрээнд, оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд худалдаж авсан гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр энэ тоног төхөөрөмж тухайн компанид ямар нэгэн байдлаар хамааралгүй гэсэн үг. Компанийн үндсэн хөрөнгө бол биш.

-Ер нь бол энгийн хүний нүдээр харахад ч С.Хосбаяр, Э.Энхзориг гэдэг хоёр хүний л маргаан юм биш үү. Гэтэл өмч худалдах, худалдан авах гэрээ болохоор Чарльз, С.Амармандах гэж хоёр хүний асуудал юм биш үү?

-Би дээр хэлсэн, С.Хосбаяр, Э.Энхзориг гэж хоёр хүний хооронд ямар яриа хэлцэл, тохироо, ямар харилцаа холбоо байсныг С.Амармандах мэдэх боломж байхгүй, мэдэх шаардлага ч байхгүй. Энэ гэрээтэй холбоотой асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг л асуудал ярих болохоос биш өөр бусад асуудалтай хольж тайлбарлах нь зохисгүй. Тийм учраас Э.Энхзориг С.Хосбаяртай холбоотой асуудлууд С.Амармандахад ямар ч хамааралгүй. Бид “Худалдах худалдан авах гэрээ”-ний хүрээнд л өмчлөлтэй холбоотой тайлбар хэлэх боломжтой. Энэ хүрээнд асуудал нь шийдвэрлэгдэж байгаа гэж ойлгож байгаа. С.Хосбаяр Чарльзаас тухайн эд хөрөнгийг худалдах эрхийг өөр дээрээ шилжүүлж авсан. Энэ эрхээ үндэслэж, С.Амармандахтай гэрээ байгуулсан. Энэ байгуулсан гэрээ хэлцлийг Чарльз хүлээн зөвшөөрдөг. Энд Э.Энхзоригийн ямар нэг эрх хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй.

-Э.Энхзоригийн оролцоо байхгүй, огт хөрөнгө оруулалт хийгээгүй гэсэн үг үү?

-Э.Энхзоригийн оролцоо ч байх шаардлага байхгүй. Яг энэ зарагдсан хөрөнгө бол Э.Энхзориг, С.Хосбаяр хоёрын хэрүүл маргаан болоод байгаа тэр компанид хамааралгүй, үйл ажиллагаа явуулж байхдаа ашиглаж байсан тоног төхөөрөмж гэдэг нь баримтаас харагддаг. 

-Одоо энэ маргаан ямар шатанд явж байгаа вэ?

-Хэрэг прокурорын шатанд байгаа. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж маргаантай, тоног төхөөрөмжтэй холбоотой нотлох баримтуудыг талуудаас гаргуулж авсан. С.Амармандахын зүгээс худалдах, худалдан авах гэрээ, энэ гэрээг үндэслэл болгоод төлбөр шилжүүлсэн баримт, тухайн үед С.Хосбаяр санал болгосон Чарльзаас албан ёсны зөвшөөрөлтэй эрх шилжүүлэх гэрээ зэргийг бид нотлох баримтаар гаргачихсан байгаа. Миний ойлгож байгаагаар С.Хосбаярын хувьд Чарльзын шилжүүлсэн мөнгөөр эдгээр хөрөнгүүдээ худалдаж авсан болохоо нотолсон баримтуудаа мөн гаргаж өгсөн. Тоног төхөөрөмжийг Чарльзын С.Хосбаярт шилжүүлсэн мөнгөөр 100 хувь худалдаж авсан, холбогдох санхүүгийн баримтуудыг хэргийн материалд авахуулсан гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл эдгээр тоног төхөөрөмжүүд С.Хосбаярт ч тэр, Э.Энхзоригт тэр хамааралгүй.

-Ингэхээр Э.Энхзориг, С.Хосбаяр нарын маргаанд С.Амармандахыг татан оруулж, өмч дээр нь асуудал үүсгэжээ гэж ойлгож болох уу?

-Би Э.Энхзориг, С.Хосбаяр нарын хоорондох маргааныг өмгөөлөгчийн хувьд айхтар ач холбогдол өгч харахгүй байгаа. Яагаад гэвэл энэ маргаан С.Хосбаяр, С.Амармандах нарын хооронд байгуулагдсан гэрээнд хамааралгүй. Өмгөөлөгч хүний хувьд нэг компанийн хувьцаа эзэмшигчдийн үл ойлголцлын асуудал л гэж хэлнэ. Дашрамд хэлэхэд Э.Энхзориг үнэхээр бэлэглэлийн гэрээгээр хувьцаа эзэмшигч болсон бол үүндээ хүндэтгэлтэй хандах ёстой. Би хувьцаа эзэмшигч гээд үйл ажиллагаа явуулах явцдаа ашиглаж байсан бусдын эд хөрөнгийг, эзэмших ёстой гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа нь үндэслэлгүй. Дээр би тайлбарласан, аливаа компанийн хувьцаа эзэмшигч тухайн компанийн хөрөнгийг шууд эзэмших эрх байдаггүй. Хуулиар хязгаартай зүйл. Нэмж хэлэхэд энэ маргалдаад байгаа хөрөнгө “Скайлакс” компанид хамаагүй гэдгийн дахин хэлье.

-Хэдийгээр шийд гарах вэ?

-Хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсэн дагуу хяналтанд байгаа. Прокурор хэргийг хянаад мөрдөгчийн саналыг дэмжих байр суурьтай шийдвэр гаргах байх гэж миний хувьд найдаж байгаа. Өөрөөр хэлбэл С.Амармандах гэдэг хүн худалдаж авсан нь тогтоогдож байна гэсэн үг.

-С.Амармандах Чарльз гэдэг хүнээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь дамжуулж, эд хөрөнгө худалдаж авсан. Гэтэл Э.Энхзориг гэдэг хүн би бас хувь эзэмшигч гээд эд хөрөнгийг дайрч авсныг С.Амармандах эргүүлж авсан. Тэгэ­хээр С.Амармандах өөрөө нэр төрөө гутаалгасан, эд хөрөнгөөр хохирсон гээд шүү­хэд хандах ёстой юм биш үү?

-Эдгээр үйлдлийг С.Амармандах нэр төрд нь халдсан гэж үзэх үндэслэлтэй. Би өмгөөлөгчийн хувьд Хан-Уул дүүрэгт шалгагдсан эд хөрөнгөтэй холбоотой маргааныг эцсийн байдлаар шийдвэрлэснийхээ дараа нэр төр сэргээх асуудал дээр тусад нь өргөдөл гомдол гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Процессын хувьд ч асуудлыг нэг мөр дуусгасны дараа нэр төр сэргээх асуудлаа тусад нь авч үзэх ёстой.

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(192.82.83.230) 2022 оны 05 сарын 04

Za daa, ter Amarmandah ch neg ih tsever hun ch bish ee.

0  |  0
Russel (154.66.132.133) 2022 оны 05 сарын 04

Сайн байна уу Хатагтай ноён\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 0033 7 55 40 49 85

0  |  0
Zochin(68.146.199.167) 2022 оны 05 сарын 03

Xuts

0  |  0
Zochin(68.146.199.167) 2022 оны 05 сарын 03

Bbbb

0  |  0
Zochin(68.146.199.167) 2022 оны 05 сарын 03

Xudlaa zaxialgaar yariltslaga avch uguud bgaa um bishuu?? Amraa ugaasaa gaigui yavaa baar saviig bulaaj avdag gej nileen olon xun yarij bxiig sonsson shuu!!

0  |  0
Top