Төгсөх ангийн сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулна

2022 оны 05 сарын 02

Өмнөговь аймаг төгсөх ангийн сурагчдаа үдийн хоол хөтөлбөрт хамруулж эхэллээ.

Тодруулбал, аймгийн Засаг даргын шийдвэрээр 2022 оны тавдугаар сарын 02-ноос зургаадугаар сарын 17-ны өдрийг хүртэл элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д бэлдэж байгаа 12-р ангийн сурагчдаа шалгалтын бэлтгэлд  дэмжлэг үзүүлэн "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулж байна.

Өмнөговь аймгийн хэмжээнд энэ онд 628 хүүхэд 12 дугаар анги төгссөж байгаагаас ЭЕШ-д 546 хүүхэд 1634 өгөхөөр бүртгүүлжээ.

Нэмж мэдээллэхэд 2022 оны ЭЕШ-ын журманд орсон өөрчлөлтөөр шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна. Батламж хуудсыг цахимаар авна. Мөн монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд босго оноотой болсон. Монгол хэл, бичгийн шалгалт нь уншаад ойлгох чадвар, зөв бичгийн чадвар, үндэсний бичгээр унших чадвар, найруулан бичих чадвар тус бүр 25 хувь байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top