ТОДОТГОЛ: Төсвийн захирагчдын зардлын ӨӨРЧЛӨЛТ

2022 оны 05 сарын 02

УИХ-аас Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг өнгөрсөн баасан гарагт /2022.04.29/   эцэслэн баталлаа. Ингэснээр 2022 оны нэгдсэн төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээсээ хойш дөрвөн сарын дотор ХОЁР УДАА тодотгол хийгдлээ.

 

УИХ-аас 2022 оны нэгдсэн төсвийг анх  батлахдаа:

 

  • Орлогыг 15,771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувьд
  • Зарлагыг 18,158.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувьд байхаар тооцсон юм.

 

 Харин энэ удаагийн тодотголоор:

 

  • Төсвийн орлогыг 15,526.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.3 хувьд
  • Зарлагыг 17,913.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.4 хувьтай тэнцүү байхаар тооцлоо.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  энэ оны төсвийн талаар хэлэхдээ “Татвар төлөгчдийн мөнгө бүр эдийн засагт үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлаж боловсруулагдсан” гэж байв. Харин төсвийн төслийг хуульчлан, баталсан парламентын спикер Г.Занданшатар “Цар тахлын дараах сэргэлтийг дэмжихэд чиглэсэн төсөв” боллоо гэж тодотгож байлаа.

Гэсэн ч макро эдийн засаг болоод төсвийн төсөөлөлд учирч болзошгүй эрсдэлүүд нэмэгдсэн учраас төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй боллоо гэж тайлбарлаж байна. Тухайлбал:

 

  • Ковидын дараах сэргэлт улс орон бүрт харилцан адилгүй байгаа энэ үед улс төрийн хурцадмал асуудлуудаас шалтгаалан тодорхой бус байдал нэмэгдэж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

  • Эрдэс бүтээгдэхүүний экспорт төсөөлснөөс буурах эрсдэлтэй байна.

 

  • Цаг агаарын хүчин зүйлсээс шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл буурч, үнэ өсөх

 

  • БНХАУ-ын хилийн хориг цаашид үргэлжлэх

 

  • ОХУ-Украины нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос болон хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол үүсэж, үнэ өсөх

 

  • Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах зэрэг бодит эрсдэлүүд байгаа учраас төсвийн орлого, зарлагаа эргэн харлаа гэж буй юм.

 

Төсвийн хөрөнгө оруулалтын тухайд хэмнэлтийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэхээр тусгасан талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хэлэхдээ “Төсвийн хөрөнгө оруулалтын тухайд хэмнэлтийн хэд хэдэн зарчмыг барьсан. Эхнийх нь нэн шаардлагатай биш төслүүдийн хөрөнгө оруулалтыг хэмнэх. Үүнд оффисын барилга, наадмын талбай, спорт заал, усан бассейн, оффисын тоног төхөөрөмж, их засвар, орон нутгийн тохижилт, нийтийн эзэмшлийн зам талбай гээд нийтдээ 91 төслийн 101.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэн шаардлагатай биш гэж үзээд хэмнэхээр оруулж ирсэн.

Мөн ажлын явц, гүйцэтгэлтэй нь уялдуулан энэ онд ашиглалтад орох боломжгүй зарим төслийн санхүүжилтийг хойшлуулах арга хэмжээ авсан. Үүнд 338 төслийн 415.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хойшлуулан ирэх он руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нийлээд хөрөнгө оруулалтаас 516.9 тэрбум төгрөгийг төсвийн тодотгол дээр хэмнэхээр оруулж ирсэн.

Нийслэл хотын 57 хэсэгт цэцэрлэгийн хүртээмж хүндрэлтэй байгаа учир хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар ярилцаад эхний ээлжинд Улаанбаатарт 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Яамнаас орон нутагт хүртээмж харьцангуй гайгүй гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс эхний ээлжинд нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдээд, орон нутагт үе шаттайгаар шийдвэрлэнэ” гэсэн юм.

Энэ оны төсвийг хоёр дахиа тодотгосон зорилго нь төсвийн зардлыг хэмнэх, зардлаа оновчтой байдлаар эргэн харах  буюу  сангийн бодлогыг  хумих арга хэмжээнүүдээр дамжуулан инфляцын эрчмийг бууруулахад чиглэх ёстой.

Тэгвэл төсвийн тодотголоор орлого, зарлагын аль аль нь үндсэн дүнгээсээ 240 гаруй тэрбум төгрөгөөр буурч батлагдлаа.

 

Төсвийн ерөнхийлөн захирагчдын захиран зарцуулах мөнгөний хэмжээ энэ удаагийн төсвийн тодотголоор хэрхэн өөрчлөгдсөнийг анх батлагдсан төсвийнхтэй харьцуулан хүргэе.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга

 

  • 2022 оны ТӨСӨВТ – 22,428.0 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 19,245.2 сая төгрөг

 

 

Монгол Улсын Их Хурлын Дарга

 

  • 2022 оны ТӨСӨВТ – 68,708.0 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД- 60,765.6 сая төгрөг

 

 

 Монгол Улсын Ерөнхий сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ – 294,773.8 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 251,783,8 сая төгрөг

 

Монгол Улсын Шадар сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ -   202, 890.4 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 195,641.2 сая төгрөг

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

 

  • 2022 оны ТӨСӨЛД -  81,558.7 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 60,403.2 сая төгрөг

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ -  159,666.1 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД- 127,567.0 сая төгрөг

 

Гадаад харилцааны сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ   121, 773.8 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 113,182.7 сая төгрөг

 

 

Сангийн сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ   3,632,548.7  сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 3,404,766.3 сая төгрөг

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад

 

  • 2022 оны  ТӨСӨВТ  707,825.3 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 683,552.2 сая төгрөг

 

 

Зам тээврийн хөгжлийн сайд

 

  • 2022 оны ТӨСӨЛД 465,092.7 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 305,301.8 сая төгрөг

 

 

Батлан хамгаалахын сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ  295,701.2 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 286,241.5 сая төгрөг

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ  2,330,373.6 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 2,320,165.2 сая төгрөг

 

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ  48,193.7 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 41,204.6 сая төгрөг

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ   242,747.4 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 257,512.4 сая төгрөг

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ 1,182,421.8 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 1,608,491.1 сая төгрөг

 

 

Эрүүл мэндийн сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ  1,481,369.2 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД -975,278.6 сая төгрөг

 

Эрчим хүчний сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ   201,249.9 сая төгрөг
  • 2022 төсвийн ТОДОТГОЛД – 144,387.8 сая төгрөг

 

Барилга, хот байгуулалтын сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ  388,355.1 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 250,386.1 сая төгрөг

 

Соёлын сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ   272,407.9 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 187,635.1 сая төгрөг

 

Эдийн засаг хөгжлийн сайд

 

  • 2022 оны ТӨСӨВТ  313,859.9 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 312,167.0 сая төгрөг

 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

 

  •  2022 оны ТӨСӨВТ   44,544.1 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД- 34,458.7 сая төгрөг

 

Шүүхийн  сахилгын хороо

 

  •  2022 оны ТӨСӨВТ   2,738.0 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 3,103.5 сая төгрөг

 

Улсын Ерөнхий прокурор

  • 2022 оны ТӨСӨВТ  62,818.6 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД -60,621.2 сая төгрөг

 

Авлигатай тэмцэх газрын дарга

 

  • 2022 оны ТӨСӨВТ    34,024.7 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 33,376.4 сая төгрөг

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга

  • 2022 оны ТӨСӨВТ  9,730.1 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД -9,514.6 сая төгрөг

 

Монгол Улсын Ерөнхий аудитор

 

  • 2022 оны ТӨСӨВТ  26,187.4 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 25,068.3 сая төгрөг

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга

 

  • 2022 оны ТӨСӨВТ   8,607.7 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 7,494.4 сая төгрөг

 

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч

 

  • 2022 оны ТӨСӨВТ   10,659.0 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 9,228.6 сая төгрөг

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга

 

  • 2022 оны ТӨСӨВТ   81,040.3 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД -75,196.7 сая төгрөг

 

Хүний Эрхийн Үндэсний Комиссийн дарга

 

  • 2022 оны ТӨСӨВТ  3,266.2 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 2,597.9 сая төгрөг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга

 

  • 2022 оны ТӨСӨВТ  3,126.8 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД- 2,922.2 сая төгрөг

 

Төрийн албаны зөвлөлийн дарга

 

  • 2022 оны ТӨСӨВТ   2,595.5 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 2,407.9 сая төгрөг

 

Үндэсний статистикийн хорооны дарга

 

  • 2022 оны ТӨСӨВТ   17,842.2 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 15,203.4 сая төгрөг

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга

 

  • 2022 оны ТӨСӨВТ   9,044,9 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 7,139.3 сая төгрөг

 

 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын зардал

 

  • 2022 оны ТӨСӨВТ  15,348.2 сая төгрөг
  • 2022 оны төсввийн ТОДОТГОЛД – 15,322.3 сая төгрөг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top