ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Хүүхдийн өрөөг тохижуулж, үзлэгийн өрөө болгожээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Тавдугаар сарын 1-ний өдрөөс орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах үйл ажиллагаа эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд БЗД-ийн 14-р хорооны Евро-Эм өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Тус өрхийн эрүүл мэндийн төвд нийт 25 мянга гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

0-17 насны үзлэг өчигдөр /2022.05.02/ эхэлсэн. Хүүхдийг үзэх, аюулгүй байдлыг хангах, халдвар хамгааллын дэглэм барих, урьдчилан сэргийлэх зэрэг энэ бүгдийг цогц байдлаар хангаж, хүүхдийн өрөөг тохижуулж тусдаа үзлэгийн өрөө гаргаж бэлтгэл ажлыг ханган ажиллаж буйгаа Евро-Эм ӨЭМТ-ийн дарга Ж.Нарантуяа хэллээ.

 

 

Мөн 18-аас дээш насны иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг ХӨСҮТ-эй хамтран зохион байгуулж буй юм. Нэг өдөрт 42 хүнийг үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж, явуулын цэгээр үзлэгийг зохион байгуулан ажиллаж байгаа гэдгийг онцлов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top