Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдааны 1 төв, хүнсний худалдааны 63 дэлгүүрт “Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн мах”-ны чанар аюулгүй байдал, жин хэмжүүрийн баталгаажилт, савлагаа, тээвэрлэлт, худалдаалалт, ариутгал, халдваргүйтгэлд Мал эмнэлгийн хяналтын болон Хүнсний чанар, стандартын хяналтын улсын (ахлах) байцаагчид хяналт тавин ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн худалдааны газруудад Чойбалсан групп, Харгуйжин ХХК, Мон мийт трейд ХХК, ХКҮ ХХК зэрэг 4 компани нөөцөд бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг бэлтгэн нийлүүлж байна.
Хийгдсэн хяналт шалгалтаар бэлтгэн нийлүүлж буй компаниудын нөөцийн махны чанар аюулгүй байдал, хүрэлцээ хангамж сайн байгаа хэдий ч сав, баглаа, боодол урагдаж цоорох, наасан хаяг, шошгын мэдээлэл хууларч унах, худалдан борлуулж буй худалдааны газруудад жингийн баталгаажилт хийгдээгүй, хөргөгч, хөлдөөгчний хэмийн бүртгэлийг хөтөлдөггүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй зэрэг зөрчлүүд байсаар байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )