Г.Хажидмаа: Төрийн өндөр алба танд тохирохгүй байна, Соёлын сайд аа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Иргэн Г.Хажидмаа өнөөдөр (2022.05.04) Соёлын сайд Ч.Номинг огцрохыг шаардаж, бичиг хүргүүллээ. 

Тодруулбал, Тэрбээр Соёлын сайд Ч.Номинг нийгэмд хэрэгтэй ажил хийхгүй байгаа учир огцрохыг шаардсан бичиг хүргүүлж байгаа аж. 

Ингэхдээ "Ч.Номинг Соёлын сайдын албан тушаалд очсон цагаас нь эхлэн харлаа.  Уг нь Соёлын сайд гэдэг хүн үндсэрхэг үзэлтэй, соёлын талаар өндөр мэдлэгтэй байх ёстой. Гэтэл Ч.Номин сайд болох үедээ төрийн ордонд тангараг өргөхөөс эхлээд  монголын ард түмнийг доромжилсон. Харамсалтай нь энэ үйлдэлдээ өдийг хүртэл уучлалт гуйгаагүй.

Дараа нь бурхны хөшөө, цирк барина гэх мэт шаардлагагүй зүйл дээр анхаарч байгаа харагдаж байна. Тийм учраас соёлын сайдыг огцруулах талаар шаардлага өгөхөөр ирсэн юм. 

Миний бодлоор Соёлын сайд гэдэг хүн эхлээд Монгол Улсынхаа иргэдийг соён гэгээрүүлэх ажил хийх хэрэгтэй. Дараа нь төрийн албан хаагч нарын гаргадаг хүнд суртлыг алга болгох ажлыг дэмжиж, сурталчлах ёстой. 

Мөн авилга авч байгаа ёс суртахуунгүй төрийн түшээдэд соёл гэдэг зүйлийг түгээн дэлгэрүүлэх ёстой. Гэтэл Ч.Номин энэ чиглэлийн ямар ч ажил хийхгүй байна. Тийм учраас огцруулж, оронд нь соёлын талаар өндөр мэдлэг эзэмшсэн хүнийг томилох хэрэгтэй.

Ядаж л гаднын орноос жуулчин хүлээж авахаас өмнө Улаанбаатар хотынхоо дүүргүүдэд стандартын шаардлага хангасан бие засах газартай болмоор байна. Нийтийн бие засах газар хомс байгаагийн улмаас хашааны буланд гадаадын иргэн бие засаад зогсож байгаа талаар мэдээлэл хүртэл цацагдсан шүү дээ. 

Төрийн өндөр албан тушаал танд тохирохгүй байна, Соёлын сайд аа. Тиймээс та ажлаа хүлээлгэж өгнө үү" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.255) 2022 оны 05 сарын 05

Nomin ch bas yumtai

2  |  0
Ah (66.181.161.48) 2022 оны 05 сарын 05

Үнэн хэлсэн бна Мөнгөний сайд

1  |  0
44(64.119.26.20) 2022 оны 05 сарын 05

Энэ юмтай авгай

1  |  0
Top