Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үнэт цаас эзэмших эрхтэй нас барсан иргэдийн ар гэр (гэр бүлийн гишүүн)-т өвлүүлэх үнэт цаасыг мөнгөжүүлэхтэй холбогдох баримт бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүлээн авч нэгтгэн, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан өв хүлээн авагчид олгох ажил үргэлжилж байна.
Иймд өв хүлээн авах эрхтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж Нийгмийн даатгалын байгууллагад хандана уу:
1. Өвлөх эрхийн гэрчилгээ (эх хувь)
2. Өв хүлээн авагчийн иргэний үнэмлэхийн хуулбар (эсвэл лавлагаа)
3. Нас барсны гэрчилгээ (эсвэл лавлагаа)
4. Мөнгө хүссэн өргөдөл
Өв хүлээн авагч нь үнэт цаасны хувьцааны данс нээлгэсэн байх ба хувьцааны данс нээлгэсэн эсэх мэдээллийг дараах цахим хаягаар шалгах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )