Богдхан ууланд хаясан 660 кг хогийг цэвэрлэлээ

2022 оны 05 сарын 04

Богдхан уулын Зайсан, Төрхурах, Манзушир, Жаргалант, Их, Бага тэнгэрийн амаас 660 кг хогийг цэвэрлэлээ.

"Хог түүхээс илүү, хогоо хаяхгүй байя" уриан дор "БОГДХАН УУЛАА ЦЭВЭРЛЭЕ" өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд ууланд алхагчид болон энгийн 151 иргэн оролцож, 161 шуудай хог түүж, хог хаягдал цугларсан цэгүүдийг тэмдэглэж,  координатыг тогтоолоо.

Таны хаясан ХОГ хөрсний бохирдол үүсгэх, ан амьтныг гэмтээх, ойн түймэр гарах үндэслэл болж байна. Тиймээс хог түүж биш, хог хаяхгүй аялахыг нийт иргэддээ уриалж байна.

Уг арга хэмжээг "Улаанбаатар Аялагч Клуб"-ээс санаачилж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Уулчдын Үндэсний Холбоо хамтран зохион байгуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top