Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 550 мянган төгрөг болгохоор шинэчлэн тогтоожээ.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон байна. Ингэхдээ ирэх оноос эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө, сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр болжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байна.
Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор боллоо" хэмээн мэдээлэв.
Эргэн сануулахад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2019 онд 320 мянган төгрөг байсныг 2020 онд 420 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Тэгвэл сүүлийн жилүүдэд хэрхэн нэмэгдсэн талаарх мэдээллийг доорх графикаас харна уу.
Сэтгэгдэл ( 0 )