Багануур Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх Төрийн өмчит хувьцаат компани 2020-2021 онд зүүн бүсийн зарим аймаг, сумдын цахилгаан дамжуулах агаарын 10-15 кВ-ын шугамд дүүжин хэлбэрийн ПС-70 маркийн тусгаарлагч шувуу хамгаалах тоноглолыг суурилуулснаар шувууны үхэл хорогдлыг 80 хувиар бууруулснаа тус компани албан бичигтээ тусгажээ.
Иймд шувуудад эрсдэлгүй ээлтэй байх, үхэж хорогдохоос сэргийлэх зорилгоор тулгуурын орой дээр шувуу суух боломжийг хязгаарласан толгой эсвэл цахилгаан дамжуулдаггүй материалаар хийсэн тусгаарлагч бүрхүүл суурилуулах, мөн дүүжин хэлбэрийн ПС-70 маркийн тусгаарлагч суурилуулахад тавих техникийн шаардлагуудыг “MNS 6518:2015 0.4 кВ-аас 22 кВ-ын хүчдэлийн агаарын шугам барьж байгуулахад тавих шаардлага” стандартад мэргэжлийн байгууллага болон холбогдох эрдэмтэн судлаачдын саналыг үндэслэн 2021 онд нэмэлтээр оруулж шинэчлэн баталлаа.
Ингэснээр цаашид Цахилгаан дамжуулах агаарын шугам барихдаа энэхүү стандартад оруулсан нэмэлт өөрчлөлт болох D хавсралт “Цахилгаан дамжуулах агаарын шугамыг шувуудад аюулгүй болгох техникийн шаардлага”-ын дагуу барьж байгуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )