Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэн, Монгол Кувейтын Байгаль Хамгаалах Төв ТӨААТҮГ-ын хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийн зорилго нь “Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, үрслүүлэг, суулгац бэлтгэхэд аргазүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгөх, байгалийн ургамлын генийн санг хадгалах, хамгаалах чиглэлийн сургалт, арга хэмжээг зохион байгуулах, Ботаникийн цэцэрлэгийн 1 га газарт “Монгол Кувейтын байгаль хамгаалах төвийн нэрэмжит төгөл” бий болгох зэрэг олон төрлийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )