ОЛОН ӨНГӨ: Ирээдүйгээ эрүүгийн ертөнцөөс ангид байлгая

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 07

Хэд хоногийн өмнө Бөмбөгөр худалдааны төвийн урд талын саарал байрнуудын ойролцоо арав орчим насны хоёр хүү лаазтай шар айргийг яг л ундаа шиг ууж байхтай таарлаа. “Та хоёр хэдэн настай юм бэ” гэж асуухад “Танд хамаагүй ээ” гэх аятай харц чулуудаад зөрөөд өнгөрөх нь тэр. Монголын ирээдүй болсон энэ жаахан хүүхдүүдэд хэн, ямар үлгэр дуурайлал үзүүлсэн нь тодорхой. Томчууд нь архи дарсанд дурлаж, буруугаар нөлөөлөөгүй бол тэд өнөөдөр ингэж явахгүй.

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр цагдаагийн байгууллагад 2021 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 733 бүртгэгдсэн байна. Үйлдэгдсэн гэмт хэрэгт 921 хүүхэд холбогдож, шалгагдсан аж. Энэ нь мөн оны үетэй харьцуулахад хэрэг нь 78 буюу 9.6 хувиар, холбогдогч хүүхэд нь 69 буюу долоон хувиар өссөн  үзүүлэлт аж.

Мөн гэмт хэрэгт холбогдож, шалгагдсан хүүхдүүдийн 93 хувь нь 15-17 насны эрэгтэй хүүхэд байна. Ирээдүйгээ эрүүгийн ертөнцөөс ангид байлгахын тулд ядаж хажууд нь архи уухгүй байя, томчууд аа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top