СХД: 21-р хороонд үүссэн хур хогийн цэгийг устгалаа

2022 оны 05 сарын 06

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо ойролцоох таван байршилд үүссэн 8га  20 мянган мкв газрын 9 мянган тонн хур хогийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөжээ.

Мөн  “Хоггүй хороо” болох уриалгыг гаргаад байна.

Цаашид,

  • -  21-р хорооны айл өрхүүдийн ахуйн хог хаягдлыг “Улаанбаатар шинэчлэл” ХХК сард хоёр удаагийн давтамжтайгаар ачиж тээвэрлэж байх,

 

  • Хур хогийн цэг үүссэн талбайг цэвэрлэж “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулах,

 

  • Оршин суугчдыг малын гаралтай болон ахуйн хог хаягдлыг ил задгай хаяснаар орчны бохирдол үүсгэж буй хор уршгийг таниулах,

 

  • Орчны бохирдол үүсгэхгүй байхад иргэдтэй хамтарч ажиллах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,

 

  • Хог хаягдлын менежменттэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top