Оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар авна

2022 оны 05 сарын 06

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авна гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахимжуулж, 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 648 аж ахуйн нэгж, байгууллагын 1427 гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл сунгалтын хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлээд байна.

Тэгвэл 2022 оны тавдугаар сарын 09-ний өдрөөс оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авах тул гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top