0-17 насныханд зориулсан ҮЗЛЭГ өндөр, жингээс хэтэрсэнгүй юу!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн билээ. 

Орон даяар үргэлжилж байгаа эрүүл мэндийн үзлэгт зориулан 2022 оны төсөвт 60,8 тэрбум төгрөг төлөвлөсөн. Ингэснээр нэг даатгуулагчийн үйлчилгээнд дунджаар 150 мянган төгрөгийн төсөв ногдож байгаа гэсэн үг. 

Сануулахад, шимтгэлээ бүрэн төлсөн иргэн л эрт илрүүлэгт хамрагдах юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт 0-5, 6-17 насныхан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу үзүүлэхээр заасан байгаа. Эндээс хүүхдэд зориулсан үзлэг, эмчилгээ шүүмжлэл дагуулж эхлээд байна. 

Эрт илрүүлэгт хамрагдаж буй 0-17 хүртэлх насны хүүхэд тус бүр найман төрлийн үйлчилгээ авахаар зохицуулжээ. 

Тухайлбал, үзлэгийн хүрээнд хүүхдэд зориулж биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ, сэтгэц, зан төрхийн үнэлгээ, амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, дүгнэлт бичих, зөвлөгөө өгөх ёстой юм байна. Энэ үйлчилгээнд зориулж хүүхэд тус бүрт 150 мянган төгрөг төсөвлөсөн гэх ойлголт иргэдэд төрж байгаа ч "Хүүхдийн эдгээр үйлчилгээ үнэ төлбөргүй" гэдгийг Эрүүл мэндийн яамны эх сурвалж тодотгов. 

Өөрөөр хэлбэл, өрхийн эмнэлэгт тогтмол хийддэг үйлчилгээ тул төсвөөс ямар нэгэн зардал тусгаагүй гэлээ. Харин 17-оос дээш насны даатгуулагчид 150 мянган төгрөг төсөвлөж, үзлэг шинжилгээнд хамруулж байгаа гэв. 

5 ХҮРТЭЛХ НАСНЫХНЫ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦАД ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ БАГТСАН БЭ?
 

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх
  2. Эмнэл зүйн иж бүрэн үзлэг
  3. Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
  4. Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ
  5. Сэтгэц, зан төрхийн үнэлгээ
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  7. Дүгнэлт бичих
  8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх 

Бага насны хүүхдийг 9, 18, 36, 48, 60 сартайд нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байна гэж үзэж байгаа юм. 

Харин амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1.6 нас)-гаас эхлэн хүргэх ёстой бөгөөд  хүүхдэд зориулсан үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийж байгаа. 
 

6-17 НАСНЫ ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦ
 

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх
  2. Эмнэлзүйн үзлэг
  3. Биеийн хэмжилт, БЖИ
  4. Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ
  5. Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  7. Дүгнэлт бичих
  8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд үзлэг мөн зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

18-30 НАСНЫ  ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦ
 

  1. Биохимийн шинжилгээ (Холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  3. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  4. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  6. Зүрхний цахилгаан бичлэг
  7. Цээжний рентген зураг
  8. Эмчийн үзлэг
  9. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  10. Дүгнэлт
  11. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ гэж тооцоолжээ. 

31-45 НАСНЫ  ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦ
 

  1. Биохимийн шинжилгээ (Холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  3. Өлөн үеийн глюкоз
  4. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  5. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  6. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил
  7. Эсийн шинжилгээ –ПАП тест
  8. Хэвлийн хэт авиа
  9. Бамбайн хэт авиа
  10. Хөхний хэт авиа
  11. Зүрхний цахилгаан бичлэг
  12. Улаан хоолой, ходоодны дуран
  13. Цээжний рентген зураг
  14. Эмчийн үзлэг
  15. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  16. Дүгнэлт
  17. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

46-60 НАСНЫ  ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦ
 

  1. Биохимийн шинжилгээ (Холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  3. Өлөн үеийн глюкоз
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил
  6. Эсийн шинжилгээ –ПАП тест
  7. Хэвлийн хэт авиа
  8. Бамбайн хэт авиа
  9. Хөхний хэт авиа
  10. Зүрхний цахилгаан бичлэг
  11. Улаан хоолой, ходоодны дуран
  12. Цээжний рентген зураг
  13. Эмчийн үзлэг
  14. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  15. Дүгнэлт
  16. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

61-ЭЭС ДЭЭШ НАСНЫ  ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦ
 

  1. Биохимийн шинжилгээ (Холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  3. Өлөн үеийн глюкоз
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил
  6. Хэвлийн хэт авиа
  7. Бамбайн хэт авиа
  8. Хөхний хэт авиа
  9. Зүрхний цахилгаан бичлэг
  10. Улаан хоолой, ходоодны дуран
  11. Цээжний рентген зураг
  12. Эмчийн үзлэг
  13. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:
  14. Дүгнэлт
  15. Зөвлөгөө

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.21.254) 2022 оны 05 сарын 09

Шал худлаа сүржин эхлээд эмч нар нь оромдоод өнгөрдөгшдээ

1  |  0
Z(49.0.170.162) 2022 оны 05 сарын 09

huuhdiin shudiig unegui lombodmOOR BNAA\n

0  |  0
Зочин(203.91.118.150) 2022 оны 05 сарын 09

12-17 насныханд ядаж цус, шээснийдэлгэрэнгүй үзэхгүй юмуу.

0  |  0
Top