Нийслэлийн цэрэг татлага өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 08

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлага тавдугаар сарын 6-ны өдөр эхэлж, өнөөдөр  өндөрлөж байна. (2022.05.08)

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулж байгаа аж. Тухайлбал,

  • Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль.
  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана.

Covid-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн цэргийн штаб бэлтгэлээ хангаж, УОК-ын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top