С.Энхболд: Зонхилж буй өвчлөлд тулгуурлаж 0-17 насны багцыг гаргасан

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр 14.00-17.00 цагийн хооронд ажиллаж байна.

Энэ үеэр тэрбээр иргэдийн дунд хийж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгооны талаар тайлбар хүргэлээ.

Ингэхдээ "Олон нийтийн сүлжээнд байгаа 0-17 насны хүүхдүүдэд 150 мянган төгрөгөөр шинжилгээ хийж байна гэх агуулга бүхий мэдээлэл гарч байна. Ийм зүйл байхгүй.

Бид 18-аас дээш насны дөрвөн багцад 60-150 мянган төгрөгийн шинжилгээ хийж байгаа. Харин 0-17 насны хүүхэд тухайн оршин суугаа дүүрэг болон аймгийнхаа эрүүл мэндийн анхан шатны байгууллагаар үйлчлүүлж байгаа. Энэ нь ямар ч үнэ төлбөргүй. 

Тухайлбал, 0-5 насны хүүхдэд дөрвөн төрлийн шинжилгээг хийж байна. Харин 6-17 насны хүүхдэд зургаан төрлийн шинжилгээг хийж байна. Эдгээр шинжилгээг манай улсад зонхилон тохиолдож байгаа өвчлөл дээр тулгуурлаж, багцалсан.

Тэгэхээр 0-15 насны хүүхдэд эхний ээлжинд амны хөндийн үзлэг, мөн биеийн хөгжлийн индекс, асуумжийн аргаар зан төрхийн өөрчлөлттэй эсэх шинжилгээг оруулсан" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.21.70) 2022 оны 05 сарын 10

ulsere ih olon jil tamlad huni tarhin habdar boldogin bilee.

0  |  0
Top