Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар нь Монгол улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон нутгийнхаа эдийн засаг нийгмийн хөгжилд онцгой ахиц дэвшил гаргаж аймгийн 2021 оны “Шилдэг байгууллага”-аар шалгарлаа.
Өнгөрсөн 2021 онд алба хаагчид аймгийн хэмжээнд тохиолдсон 58 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 39 хүний амь нас, 1,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.
Мөн баруун бүсийн төв болон өргөжсөнтэй холбогдуулан өрөө тасалгааны хүртээмжийг нэмэгдүүлэх, албаны бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын газрын барилга, байгууламжийн гаднах өнгө үзэмжийг сайжруулах, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, сайжруулах хүрээнд найман айлын орон сууцыг аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын байр, албаны өрөө тасалгаа, бүсийн сургалтын танхим болгон тохижуулсан зэрэг олон талт ажлуудыг өрнүүлсэн юм.
Ингэснээр сүүлийн гурван жил буюу 2019, 2020, 2021 онуудад жил дараалан тэргүүний шилдэг байгууллага боллоо.
Эх сурвалж: Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )