Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 66, аюулт үзэгдэл, ослын 4 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.
Энэ хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 130 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Мөн алба хаагчид шар өвс шатаасан 36 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 57,3 га талбайн түймрийг бүрэн унтраасан.
Хамтарсан эргүүлийн бүрэлдэхүүн хяналт, шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 4 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 66 техник хэрэгсэл, 180 иргэн, 38 айл өрх, 8 аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгч ажиллалаа.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )