ЧИНГЭЛТЭЙ: “Засаг даргын элч-Сурагч” үнэмлэх гардууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Чингэлтэй дүүргээс “Шийтгэл бол шийдэл биш” аяны хүрээнд “Хүүхдээ сонсъё” чуулганыг зохион байгуулсан билээ.

“Хүүхдээ сонсъё” чуулганд оролцсон Ерөнхий боловсролын сургуулийн 151 сурагчийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Засаг даргын элч-Сурагч”-аар батламжилж, үнэмлэх гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр / 2022.05.10 / боллоо.

Үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл оролцож, хүүхдийн эрхийг хангах, боловсролын орчныг сайжруулах, хүүхдийг бие махбодын шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллахад хүүхдийн дуу хоолой чухал гэдгийг онцлон орон нутаг болоод боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудлаар өөрсдийн төдийгүй бусад сурагчдын дуу хоолой болж, санал хүсэлтээ дүүргийн Засаг даргад уламжилж байхыг хүслээ.

Мөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд болон дүүргийн холбогдох хэлтэс, албадын дарга нарт “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ-2022” нэгдсэн чуулганаас гарсан санал, зөвлөмжийг гардуулж, тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.190.118) 2022 оны 05 сарын 11

Хүүхдийг бохир улс төрөөс, улс төрчидөөс хол байлга, дарга нар хийх ёстой хуулиар хүлээсэн үүргээ л биелүүл, чадахгүй бол огцорох хэрэгтэй. Дандаа шоу хийнэ одоо бүр хүүхэд ашигладаг болж, энэ муу шүү.

0  |  0
Top