Тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэх нэрийн дор хөндлөнгийн этгээд бусдаас 20-30 сая төгрөг нэхсэн тухай мэдээллийг иргэд ирүүлж байна. Уг мэдээллийн дагуу дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгодог ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Засгийн Газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан /“АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ”/-аар зохицуулдаг.
Тус журмын “3.8. Мэргэжлийн байгууллага нь энэхүү журмын 3.6-д заасан хугацаа дуусахаас 2 сарын өмнө эрх сунгуулах хүсэлтээ аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь тухайн байгууллагын эрхийг сунгах үндэслэл байна гэж үзсэн тохиолдолд энэ тухай саналаа тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулж зөвшөөрсний дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэсний дагуу олгодог болно.
Ойн мэргэжлийн байгууллагын эрх авахаар материал бүрдүүлж буй ААНБ-уудаас “Тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэх нэрийдлээр бусдыг хууран мэхлэх, мөнгө нэхсэн тухай мэдээлэл удаа дараа тус яаманд ирж байна.
Иймд мэргэжлийн байгууллагын эрх хүсч буй ААНБ тус бүр энэ чиглэлийн залилангийн шинж бүхий үйлдлээс зайлсхийж, хохирохгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )