“Нэг энхийг сахиулагч-Нэг мод” өдөрлөг боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

Монгол цэрэг НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ сард тохиож байна.

Тэгвэл тус ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид нэгдэж, “НЭГ ЭНХИЙГ САХИУЛАГЧ-НЭГ МОД” өдөрлөгийг зохион байгууллаа.

 

 

Тус өдөрлөгийн үеэр Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид нийт 300 ширхэг “Далан хальс” модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top