Эрүүл мэндийн даатгалаа иргэддээ зориулъя

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

Хүнд өвчтэй хүүхдүүдийн тухай мэдээлэл зүрх өвтгөх. Өнгөрсөн хугацаанд хэчнээн ч олон бяцхан зүрх хандив тусламж ард олноосоо хүсэв. Өндөр өртөгтэй хагалгаа, хүнд өвчний эмчилгээгээ хийлгэхийн тулд иргэд гадаад улсыг зорих шаардлагатай болдог.

Харин тэр цагт манай улсын Эрүүл мэндийн даатгал иргэддээ хэр ээлтэй байна вэ. Мэдээж тодорхой хэмжээнд иргэдэд хүрч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ даатгалын энэ мөнгийг зөвхөн иргэдийнхээ эрүүл мэндэд л зориулмаар байна.

Учирлаж ингэж өгүүлдгийн шалтгаан нь саяхан гарсан нэгэн мэдээлэлтэй холбоотой юм. Юу гэвэл, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Капитал банкны өрөнд авсан орон сууцнуудад манай ажилчид хамрагдаж байгаа” гэх мэдээлэл хэвлэлд өгчээ.

Уг нь даатгалын мөнгөний оронд суутгаж өгсөн барилга байшин байлтай. Гэтэл тэр байшин саванд ЭМДЕГ-ын ажилчид өөрсдөө ороод суучихаж даанч болохгүй. Эх сурвалжаас өгч буй мэдээллээр Капитал банк даатгалын мөнгөний өрөндөө 86 ширхэг үл хөдлөхөө хураалгасан гэх. Тэдгээр нв 25 тэрбум төгрөгийн үнэлгээтэй ч гэж яригдаж байна. Энд яригдаж буй тэр мөнгийг иргэдийн эрүүл мэндэд зарцуулах учиртай болохоос аль нэгэн албан газрын ажилчдын орон сууц болгож болохгүй нь туйлын үнэн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top