SocialPay аппликэйшн, Тэнгэр Даатгал ХХК хамтрандаатгалаа дижиталаар авах боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна. Харилцагч та Тэнгэр Даатгал ХХК-ийн “Edaatgal” аппликэйшнийг ашиглан өөрт хэрэгтэй даатгалын үйлчилгээг авахдаа Socialpay дижитал хэтэвч ашиглан төлбөрөө төлөх боломжтой боллоо. Харин та 2022.06.06-ныг дуустал SocialPay аппликэйшнээр даатгалын төлбөрөө төлсөн тохиолдолд хүссэн даатгалаа 20%-ийн хөнгөлөлттэй авах купон бид бэлэглэх болно.
Жич: Бэлгийн купон нь дараагийн худалдан авалтад хамаарах болно.
Тэнгэр Даатгал ХХК-ийн тухай: Тэнгэр Даатгал компани нь 2001 онд байгуулагдсан ба харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг, харилцагчдын итгэл найдварыг бүрэн хүлээсэн, даатгалын салбарын тэргүүлэгч компани юм. Тэнгэр Даатгал компани Монгол Улс даяар өөрийн 15 салбар, 124 төлөөлөгчтэй. Мөн өөрийн цахим сувгуудаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад адил хүртээмжтэй байдлаар даатгалын үйлчилгээг хүргэснээр 68,000 гаруй иргэн, 2000 гаруй байгууллагын эрсдэлийг шилжүүлэн аваад байна.
SocialPay аппликэйшний тухай: Socialpay нь мөнгө илгээх, онлайн худалдан авалт хийх, хэрэглээний төлбөрүүд төлөх зэрэг бүх төрлийн санхүүгийн харилцааг хамгийн хялбараар шийдэх дижитал хэтэвч юм. Та SocialPay-ийн хэрэглэгч болсноор үйлчилгээний олон шинэ боломжуудыг авна. Үүнд:
Харилцагч та бүхэн өөрийн цаг завыг хэмнэн SocialPay дижитал хэтэвчийг ашиглаж, даатгалдаа хамрагдаарай. Гэнэтийн эрсдэлд үргэлж бэлэн байж, яг одоо даатгуулъя.
Edaatgal аппликэишн татах: http://onelink.to/m28kxp
Socialpay аппликэишн татах: https://digital.golomtbank.com/product/
Сэтгэгдэл ( 0 )