АНУ-ын “Apple” компани iPod хөгжим тоглуулагчаа гаргахаа зогсоож байгаа тухай зарлажээ.
20 жилийн өмнө анх гарч байсан iPod нь хөгжмөө аялалд авч явах боломж олгосноороо дэлхийн бүх хэрэглэгчдийг байлдан дагуулж байсан. Өнөөдөр энэ боломжийг “Apple” компанийн бүх бүтээгдэхүүн олгож байна. “Apple Music“ аппликэйшны тусламжтай хэрэглэгчид 90 сая дуу, 30 мянган плэйлистээс сонголт хийх боломжтой болсон. Өнгөрсөн хугацаанд iPod нь хөгжмийг олон зуун сая хэрэглэгчийн хүртээл болгож, бүтээл сонсох, түгээх соёлыг өөрчилснөөр дуу хөгжмийн салбарыг өөрчилсөн. iPod хөгжим тоглуулагчийн үзэл санаа амьдарсаар байх болно. iPod-ын функцийг iPhone ухаалаг цагнаас авахуулаад Apple Watch цаг, Apple TV-д хүртэл суулгасан гэж тус компанийн олон улсын маркетинг хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Грег Жосвиак онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ene hogiig hen avah ve dee..