Сэтгүүлчийг нацизмыг сэргээх оролдлого хийсэн гэж эрүү үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

Оросын телевизийн “Что? Где? Когда?” телеклубийн дуулиантай оролцогч, 50 настай Ровшан Аскеровыг эрүүгийн зүйл ангиар эрэн сурвалжилж эхэлжээ.

Сэтгүүлчийг нацизмыг сэргээх оролдлого хийсэн гэж буруутгасан байна. ОХУ-ын Дотоод хэргийн яам “Что? Где? Когда?” телеклубийн оролцогчийн нэрийг эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн мэдээллийн санд оруулсан байна.

Ровшан Аскеров гуравдугаар сарын эхээр Азербайжан руу явжээ. Тэрбээр Оросын эрх баригчдын үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм.

2003 онд Оны хүнээр шалгарч байсан Аскеров маршал Георгий Жуков Германаас хувийн хэрэгцээндээ зориулж эд хөрөнгө авчирсан гэж бичсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Аскеровт нацизмыг сэргээх оролдлого хийсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэсэн юм. Түүнийг тав хүртэлх жилийн хорих ял хүлээж байгаа аж.

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Аскеровыг маршал Георгий Жуковын дурсгалыг гутаасан, худал мэдээлэл түгээсэн гэж буруутгасан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganbat Bold(188.95.34.48) 2022 оны 05 сарын 12

Jukov olon vagon ed hurungu hulgai hiij avch irsen n tuuhen ynen . Yneniig heleheer fasist boldog n hachin yumaa Oros ch buur ungurchee huurhii

0  |  0
Top