Неонацизмтай тэмцэх тухай тогтоолыг баталжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 12 сарын 18

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Орос, Беларусь, Туркменистаны хамтран боловсруулж, санал хураалтад оруулсан “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хавчих, өөр үзэл бодлыг үл тэвчих үзлийн орчин үеийн хэлбэрүүд даамжран газар авахад тус дөхөм үзүүлж буй нацизм, неонацизмыг баатарлаг үйлс мэтээр сурталчлахтай тэмцэх тухай” тогтоолыг олонхын саналаар баталсан байна.

Тогтоолыг 119 улс дэмжиж, 53 улс эсэргүүцэж, 10 улс түдгэлзсэн байна. Эсрэг санал өгсөн улсуудын дотор Герман, Итали, Канад, АНУ, Украин, Япон улс орсон аж. Харин дэмжсэн улсуудын тоонд Азербайжан, Алжир, Армен, Беларусь, Боливи, Бразил, Хятад, Куба, Серби зэрэг улс багтсан байна.

Уг тогтоолыг санаачлагчдын үзэж байгаагаар, энэ нь нацизм, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон өөр үзэл бодлыг үл тэвчих үзлийн эсрэг тэмцэлд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд нацизм болон түүний илрэлүүдийн эсрэг тэмцэл нь НҮБ-ын нэн чухал зорилтуудын нэг хэвээр байгаа ажээ.

74 заалт бүхий уг тогтоолд нацизмыг баатарлаг үйлс мэтээр сурталчилсан хэрэг явдлуудыг шийдвэртэй буруушааж, түүхэн үнэнийг хадгалан хамгаалах хүчин чармайлтуудыг сайшааж, хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэргүүдийг үгүйсгэхээс сэрэмжлэх арга хэмжээ авах тухай зөвлөмж оруулсан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochid(86.111.138.33) 2025 оны 01 сарын 06

natsitsuud sunutugei Ebropt German,Belgi … mash olon orond neo natsism gaarch ehleseng Belgiin La Toya aral deer gem zemgui zaluusiig elden buudan hunuuj Zasgiin ordongoo delbeksen Breibik gedeg zaluugiin aimshigtai ene bol ehlelbgej fashist esolgoogoor eslison ni Netflix deer kino bolon garsan bnlee !!!\nn

0  |  0
Бодит байдал(103.57.92.173) 2024 оны 12 сарын 29

НҮБ гэж манай хошин Х-түц болжээ.Нацистууд өөрсдийн эсрэг тэмцэх тогтоол санаачлаад нөгөөдүүл нь дэмжээд л.

0  |  1
Зочин(59.153.112.107) 2025 оны 01 сарын 06

Нацистууд неонацизмтай тэмцэнэ гэдгийг сайн ойлгохгүй юм байна аа, өөрсөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг үү

1  |  2
ӨЛЗИЙ ӨЛЗИЙСАЙХАН(103.212.119.144) 2024 оны 12 сарын 29

НЕОНАЦИЗМЫН ҮҮР УУРХАЙ ОРОС ШҮҮ !

1  |  3
Close menu